Африкийн үнэгний айдас

-20032014-1395279782-1714043655-fox“World Press Photo”-оос гаргадаг “Дэлхийн шилдэг гэрэл зураг”-ийн байгалийн зургийн төрөлд энэхүү зураг тэргүүлжээ.

Том чихтэй, үсэрхэг сарвуутай энэ үнэг нь Африкийн цөлд амьдардаг бөгөөд байгальдаа хамгийн сайн зохицон амьдарч чаддаг амьтан гэнэ. Том чих нь хэт халууныг бууруулж, үсэрхэг сарвуу нь хайруулын таваг шиг шарах элсний халууныг тусгаарлаж өгдөг байна.

Мөн тэмээ шиг усгүй удаан явах чадвартай ажээ. Харин түүнийг Африкийн наймаачид гадаадын жуулчдад зарж, худалдаж эсвэл хамтад нь зураг даруулдаг бизнес эрхэлдэг байна. Жижигхэн бие, том чих нь түүнийг ямар ч нохойноос илүү хөөрхөн харагдуулдаг тул тэднийг барьж хорьдог болсон байна.

Хүмүүс бид өөрсдийн зугаа цэнгэлийг эдлэхийн тулд бусдын айдсаар нааддаг нь тус гэрэл зургийн гүн утга санаа орших тул байгалийн зургийн төрөлд тэргүүн байрыг эзэлсэн ажээ.

Г.Элбэгзаяа

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих