ХОРИГ ТАВЬСАН Ч ОРОСУУДДД ТҮНШ ОЛДОНО

крымКрымыг ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон тухай баримт бичшт Ерөнхийлөгч В.Пуган болон Крымын тал гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ нь оросуудын хувьд үндэсний хэмжээний их баяр болж байгаа бол Украин, АНУ, Европын Холбоо, Канад Япон, Австрали зэрэг Улсын хувьд харамсалтай үйл явдал гэж хэлж болно.

Ялангуяа Украины өнөөгийн төр, засгийн тэргүүнүүд үүнийг ‘Түрэмгийлэл, олон улсын хэмжээний дээрэм, тусгаар улсын газар нутгийг хүчээр булаан авсан үйлдэл” гэж нэрлэн энэ гэмт хэргийнхээ төлөө ОХУ-ын удирдлага хариуцлага хүлээх болно гэж мэдэгдсээр байна. Түүчнлэн Украины Гадаад хэргийн яам ч ОХУ-д эсэргүүидийн ноот бичгээ гардуулж өгчээ. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Фог Расмуссен ч чимээгүй байсангүй. Тэрбээр “ОХУ-ыг олон улсын хэм хэмжээг сахин мөрдөхийг удаа дараа уриалсан ч аюултай замыг сонголоо.

Крым ОХУ-ын бүрэлдэхүүнд орох нь хууль бус, НАТО үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо бүх тал тайван байж, цаашид гарч болох үр дагавраас сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой” гэж мэдэгджээ. Ерөнхийлөгч В.Путин Төрийн Дум, Холбооны зөвлөлийн гишүүд ард түмэн, крымчүүдээс гадна Украин, АНУ-ын жирийн иргэдэд ч хандаж үг хэлсннйг томоохон хэвлэлүүд дамжуулан. өөр өөрсдийн байр сууринаас тайлбарласаар байна. Ард түиний санал асуулгын дүн гарч асуудал нэгэнт эргэлт буцалтгүй шийдэгдсэн учир АНУ тэргүүтэй барууны орнууд ОХУ-ын эсрэг авах арга хэмжээний талаар улам шийдэмгий хэлэлцэх нь тодорхой боллоо. Үүнтэй холбогдуулан В.Путиний Хэвлэл мэдээллийн албаны дарга В.Песков мэдээлэл хийсэн байна.

Тэрбээр “АНУ болон Европын Холбоо хориг тавьсан тохиолдолд ОХУ хамтран ажиллах өөр түнш олно. Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаатай нэг түнш маань нүүрээ буруулбал бид өөр нэг түнш хайх болно. Хориг арга хэмжээ нь хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл хэдий ч бид сайн харилцаагай байхыг эрмэлзсэн хэвээр байна” гэж хэлснийг хэвлэлүуд онцоллоо.
Хориг арга хэмжзэ авна гэж хэлэх нэг хэрэг. Авлаа гэхэд ямар хохирол хүлээх вэ гэдгийг сайн тунгаах ёстой гэдгийг хэвлэлүүд бичиж байна. Учир нь Европын Холбооны хувьд ОХУ нь худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн гол түнш. Хориг тавилаа гэхэд ОХУ-аас гадна Европын Холбооны улсууд өөрсдөө эдийн засаг, санхүүгийн асар их алдагдал, хохирол амсах магадлал өндөр байгаа юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн сайд СЛавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй утсаар ярьж байр сууриа ч илэрхийлжээ. Мөн Украины зүүн өмнөд болон бусад нутагт амьдардаг орос хэлтэй иргэдийн эсрэг хэт барууны үзэлтнүүдийг өдөөн турхирсан ухуулга хийхгүй байхыг уриаллаа.

ОХУ-ын эсрэг хатуу чанга хориг арга хэмжээ авахыг АНУ-ын сенатын гишүүн Жон Маккейн шаардсан байна. Тэрбээр “Украинд их хэмжээний тусламж үзүүлэх хэрэгтэй. АНУ, Европын Холбоо хамтран Оросын өндөр дээд албан тушаалтнуудаас гадна компани, банк, санхүүгийн байгууллагын эсрэг хориг арга хэмжээ авах нь зүйтэй” гэжээ. Жон Маккейны хэлснээр яг одоо л Украинд зэр зэвсэг, галт хэрэгсэл, түлш шатахуун, хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлж эхлэх цаг нь гэнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Их-7″-гийн гишүүн орнуудын удирдагчдад хандан ирэх долоо хоногт Украины асуудлыг хэлэлцэхийг уриалаад байна. “Их 8″-ын нэгд ордог ОХУ-ыг Крымнйн асуудлаас болж энэ хуралд оролдуулахгүй, цаашдаа хасах тухай яригдаж байгаад харамсаад байх зүйлгүй гэж Ерөнхийлөгч В.Путин өмнө нь мэдэгдсэн юм.

 

 

Л.Итгэлтөгс


URL:

Сэтгэгдэл бичих