Хүнсний бүтээгдэхүүнээс хорхой илрэх тохиолдол их гардаг

697d3b6f242edde82c3da5408960e968_LСӨҮЛ. /Ёнхап/. Хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор бэлэн гоймонгоос хорхой илрэх тохиолдол их байдаг аж.

Өнгөрсөн онд БНСУ-ын Хүнсний аюулгүй байдлын газарт ирсэн нийт 6435 дуудлагын 2276 удаад нь хүнсний бүтээгдэхүүнээс хорхой гарсан тохиолдол байсан гэж мэдэгдэв. Хорхой шавьж нь дулааны улирал буюу 7-11 дүгээр сард ихээр гарч ирдэг бөгөөд хүнсний үйлдвэрлэлийн шат дамжлагын үед болон хадгалах, хэрэглэх үед хүнсний бүтээгдэхүүнд ордог байна. Үүний дараа 10-11 дүгээр сард намрын улиралд үүсдэг мөөгөнцөр, металл, пластик зэрэг гадны биет хүнсний бүтээгдэхүүнд орох тохиолдол их байдаг болохыг тус байгууллагад ирсэн дуудлагын статистикаас харж болно. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах явцад сав, баглаа боодол урагдаж гэмтсэний улмаас мөөгөнцөр үүсэх тохиолдол их байдаг бол металл, пластик нь гол төлөв үйлдвэрлэлийн үед хүнсний бүтээгдэхүүнд холилдсон байдаг болохыг тус байгууллагаас олж тогтоожээ. Түүнчлэн бэлэн гоймон, жигнэмэг, Кофе, ундаа, талх нарийн боовонд дээрх гадны биетүүд орсон тохиолдол түлхүү гардаг байна.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих