Х.Баттулга сайд юу хэлчихэв ээ?
Оросын www.firstnews.ru сайтад МоАХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ярилцлага өгчээ.
Монголын Ардчилсан Холбоо анх гарч ирэхдээ хүн төрлөхтний нэгэнт тогтсон үнэт зүйлс, улс гүрнүүдийн хүлээн зөвшөөрөгдсөн де факто хил хязгаар, тусгаар тогтнолыг дээдлэн явахаа андгайлж байсан сан.
Монголын ардчилагчид бид их хөршийнхөө дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох ёсгүй ч аливаад хүч хэрэглэн тусгаар улсын нутаг дэвсгэрт цэрэг оруулан, цагаачлан олширсон олонхийн саналаар нутаг дэвгэрийг нь тухайн хагас аралын хурлын шийдвэрээр хүсэлт гаргуулан санал асуулга явуулж байгаа энэ хэлбэрийг зөв гэж үзэх, эсэхдээ ихээхэн эргэлзэж байна.
МоАХ-ын нэрийн өмнөөс үг хэлэх эрхтэй энэ хүний хувьд хувь хүн, жирийн личность биднээс ялгаатайгаа сайн бодсон болов уу.
Бид дэлхийн ардчилалын уугуул нутаг Европын холбоо, ардчилалын манлайлагч гүрэн америкын эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэт зүйлсийг аваагүй билүү. Бид дарангуйллын шинжүүд нь дэлхийд танигдсан 2 их хөршийн дунд хавчуулагдсны төлөө үзэл баримтлалаасаа ухрах ёстой байсан бол яах гэж АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН их хурлыг өнгөрсөн жил эх орондоо хуралдуулж, МоАХ-ын нэгэн үеийн тэргүүн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зонхилж илтгэл тавин, Улсын баатар Бат-Үүл нийслэлийнхээ засмалыг гэрийн шал шиг угаан байж тэр зочдыг хүлээж авсан юм бэ. Нэг их хал балгүй, олон монголчуудын үзэл бодлыг илэрхийлсэн байлаа ч, ардчилсан монголд альтернатив талаас харах хүн түүнээс олон байгаадаа.
УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн танхимд биш гадуур ярилцлага өхөөр төрийн бодлого, МоАХ-ын үзэл болоод явчихна биздээ. Ардчилалын гишүүд бид эргэлзэж байна. Косоваг, Өмнөд Осетийг, Днестрийн БНУ-ыг бид мартаж амжаагүй байна.
Юутай ч ярилцлагын орчуулгыг бүрэн эхээр тавья.
“Монголчууд Крымийн санал асуулгыг дэмжиж байна” гээд Монголын эрх баригч намын лидер, МоАХ-ны тэргүүн, тус улсын үйлдвэр ХАА-н сайд Халтмаагийн Баттулга Крымийн хууль ёсны, хүчин төгөлдөр санал асуулгыг монголчууд дэмжиж байгаа тухай Firstnews-т утсаар мэдээллээ. Тэрээр 3 дугаар сарын 16-нд хагас аралд санал асуулга болж өнгөрч, урьдчилсан дүнгээр оршин суугчдын 95% Крымийг оростой нэгдэхийг дэмжсэн гээд ярилцлагыг гаргажээ.
-Крымийн санал асуулгын дүнд Крым оросынх болно гэдгийг та мэдсэнүү. Та Оросын байр суурийг дэмжих үү?
-Ямар ч ард түмэн өөрийгөө тодорхойлох эрхтэй гэж би боддог. Миний бодлоор Крымийн ард түмэн оросыг сонголоо гэж үзэж байна. Оросын холбоонд нэгдэхийн төлөө хүн амын 95 хувь нь санал өгчээ. Монголчууд ч гэсэн 1945 оны 11 сарын 20-нд бүх нийтийн санал асуулга явуулж өөрийнхөө тусгаар тогтнолыг сэргээсэн. Хурцадмал асуудлыг цэрэг дайны аргаар биш ард олны санал асуулгаар шийдэх аргыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж бид их хөрш Оросыг дэмжиж байна.
-Монголын жуулчид Крым, Сочийн амралтын бүсэд амрах боломжийн талаас нь та харахгүй байна уу?
-Тийм ээ, Сочи ба Крым монголчуудын хувьд бараг ганцхан гэж болох амралт сувилалын газар байлаа. Урд өмнө манай удирдагчдын тогтмол очиж амардаг газар Крым байсан. Хүүхэд ахуй насандаа би “Бид Артек явна” гэсэн уралдаант шалгалтанд оролцож байсан. Харамсалтайн би шалгараагүй. Одоо хүртэл харамсдаг.
-Ингэхэд Улаанбаатар төмөр замын Оросын талын акцийн хяналтын багцын асуудал юу болж байна?-
-Далайд гарцгүй монголчуудын хувьд төмөр замын асуудал стратегийн ач холбогдолтой. Орос-Улаанбаатарын төмөр замын хамтарсан байгууллага бидэнд бий. Би бодохдоо Монголын төмөр зам бүх Сибирь болон алс дорнодын хувьд стратегийн ач холбогдолтой гэж үздэг. Харамсалтай нь хоёр талын хамтын ажиллагаанд би сэтгэл дундуур явдаг.
референдума в Крыму”
Глава правящей партии Монголии “Союз монгольских демократов” и министр промышленности страны Халтмаа Баттулга считает законными и легитимными итоги референдума в Крыму. Об этом он сообщил Firstnews по телефону. 16 марта на полуострове прошел референдум. По предварительным данным, более 95% населения проголосовало за присоединение Крыма к России.
Когда Крым станет российским
-Признаете ли Вы итоги референдума в Крыму? Поддерживаете ли вы позицию России?
-Я думаю, что любой народ имеет право на самоопределение. Мое личное мнение, что народ Крыма сделал свой выбор в пользу России. За вхождение в состав РФ высказалось больше 95% населения. Монголия тоже прошла через этот путь. 20 октября 1945 у нас был референдум, и наша страна восстановила свою независимость. Согласитесь, что народный референдум лучше, чем военное разрешение конфликтов. Конечно, мы поддерживаем Россию как соседи.
-Не рассматриваете ли Вы возможность для туристов из Монголии отдыхать на курортах Сочи и Крыму?
-Курорты Сочи и Крыма были любимыми и почти единственными курортами для нас. Раньше наши руководители регулярно отдыхали в Крыму. В детстве я мечтал поехать в Артек, я участвовал даже в конкурсе “Мы поедем в Артек”, но, к сожалению, проиграл. Я до сих пор помню свое разочарование.
-Кстати, как обстоят дела с Улан-Баторской железной дорогой, в которой России принадлежит контрольный пакет акций?
-Железные дороги имеют стратегическое значение, особенно для Монголии, так как у нас нет выхода к морю. У нас имеется совместное предприятие с Россией – Улан-Баторские железные дороги. Я думаю, что развитие железных дорог Монголии имеет важное стратегическое для всей Сибири и Дальнего востока.
Но, к сожалению, я не удовлетворен работой двух сторон в области железных дорог.
URL: