“Мобиком” хэрэглэгчдийнхээ барьцаа төлбөрийг буцаан олгохдоо хойрго хандаж байна
Монголын үүрэн холбооны оператор “Мобиком” компани нь хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөөр л байх уу.
Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах газраас Монголд үйл ажиллагаагаа явуулж буй үүрэн холбоонуудад шалгалт хийхдээ дараа төлбөрт дугаарын барьцаа хэмээх мөнгөн төлбөрийг буцаан хүү тооцон иргэдэд олгохыг шаардсан. Гэтэл Монголын анхны хэмээгдэх “Мобиком” компани нь хэрэглэгчдийнхээ барьцаа болгосон мөнгөн дүнг буцаан олгох тал дээр нилээд хойрго хандаж байгаа бололтой.
Учир нь 10 ба түүнээс дээш жил хэрэглэсэн дараа төлбөрт дугаарын хэрэглэгчдийн барьцааны хүүг төлбөрт нь шингээн олгож байгаа гэх бөгөөд харин арван жил болоогүй бол барьцаа төлбөрийг олгохгүй. Хэрэв дараа төлбөрт дугаартай хэрэглэгч та арван жил дугаараа бариагүй бол энэхүү барьцаа төлбөрийн мөнгийг буцаан олгогдоно хэмээн найдсны хэрэггүй харин ч эсрэгээрээ арван жил болохыг хүлээн өөрөө ч бас та тус компанийн барьцаанд байх аж.
Ийнхүү хэрэглэгч хаан гэдэг үйлчилгээний байгууллагын өнөө сайхан уриа бол зөвхөн үг төдий зүйл гэдгийг батлаад байх шиг.
Ч.Мөнхбат
URL: