Зочид буудлаас амиа хорлосон эмэгтэйг олжээ
Сүүлийн үед архидан согтуурах мөн өөрийн согтуудаа хийх тэнэг гэмээр үйлдлүүд газар авсаар байна. Түүнчлэн өнөөгийн нийгэмд хавтгайраад байгаа бараг л байшингийн булан бүрт бий болсон буудал хэмээх хамаг л муу муухай гэмт хэргийн үйлдлүүдийг хүний нүднээс далд хийдэг нэгэн ёсны үүр нь болсон гэхэд хилсдэхгүй. Энэ тухай хэвлэл мэдээллийнхэн мөн цагдаагийнхан олонтаа ярих авч үүнийг ойлгож ажил хэрэг болгон явж үзэж байгаа албаныхан ч бас байхгүй гэхэд болох.
Тэгвэл өчигдөрхөн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Zet” зочид буудлын өрөөнд 21 настай эмэгтэй Х нь архидан согтуурсан үедээ өөрийнхөө зүүн гарынхаа судсыг ханасан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн нэгдүгээр цагдаагийн хэлтэсийнхэн шалгаж байгаа бөгөөд одоогоор ямар шалтгаанаар амиа хорлосон эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Энэ мэтчилэн хүн амины хэргүүд гарах болсон энэ олон зочид буудлын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зохицуулахгүй бол болохгүй болсон байна.
Ч.Мөнхбат /bolod.mn/
URL: