Монгол залууг эмчилж чадаагүй эмнэлэг зардлынх нь талыг буцаахаар болжээ

засалМонголын Улсын иргэн А гэх 27 настай залуу бөөр шилжүүлэн суулгуулахаар оны өмнө Солонгосыг зорьжээ. Тэрээр Солонгосын нэр бүхий эмнэлэгт мэс засалд орохоор байв. Гэвч мэс заслын өмнөх эмчилгээг хийлгэсээр 80 гаруй сая төгрөг зарлагадсан юмсанж. Ингээд зогсохгүй эмч нар нь дэлүүг нь авах шаардлагатай гэсээр авчихаад үр дүнгүй боллоо гэж нутаг буцаажээ. Нутагтаа ирсэн тэрээр дээрх үйл явдалд эргэлзэж цагдаагийн байгууллагад хандсан байна.

Тэрээр хэл ус мэдэхгүй газарт бүрэн эмчлүүлж чадаагүй, их хэмжээний зардал гаргаснаас гадна өөр эрүүл эрхтнээ авахуулсан гэсэн нь эрхтний худалдаанд өртсөн байж болзошгүй гэж цагдаагийн байгууллагаас урьдчилан дүгнэсэн ажээ. Уг гомдлын дагуу ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын албан хаагчид Монголын мэргэжлийн эмч нарын багтай хамтран дээрх үйлдлийг шалгажээ. Мэргэжлийн тогтолцоондоо бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өмнө цусны бүлэг тааруулахын тулд дархлааг сулруулах эмчилгээ хийдэг юм байна. Энэ явцад дэлүүт нь зайлшгүй авах шаардлагатай болсныг мэргэжлийн эмч нар баталжээ. Эмчилгээ үр дүнгүй болсон шалтгаан нь донорын цус таараагүй явдал гэнэ.

Тиймээс уг үйл явц нь ямар нэгэн гэмт хэргийн шинжгүй болох нь батлагджээ. Харин олон сая төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн ч үр дүн гараагүй учраас зардлын тодорхой хувийг буцааж авах хүсэлтээ манай талаас гаргажээ. Үүний дагуу Солонгосын эмнэлгийнхэн монгол залуугийн зардлын тал хувийг буцаан олгохоор болсон байна.

 
Б.ЗАЯА


URL:

Сэтгэгдэл бичих