2013: Хамгийн ихээр найдвар төрүүлсэн 9 технологи
Ирэх жилүүдэд ямар технологи сонирхогчдын анхаарлыг татаж байгаа бол? үүнийг бага ч болов уу хүргэхээр бэлтгэлээ.
Ямартай ч дэлхийн томоохон авто үйлдвэрлэгчид байгаль орчинд халгүй, хэмнэлттэй технологийг 2013 онд илүү ихээр санал болгох нь ээ. Энэ бол мөрөөдөл биш хэдийнээ ажил хэрэг болоод явж байгаа зүйл тул удахгүй бодитоор харах боломжтой юм. Ингээд та бүхэнд доорх технологийг танилцуулж байна.
СУПЕР ПЛАСТИК Сүүлийн үед Карбон файбер материалыг маш ихээр авто үйлдвэрлэгч нар ашиглаж байна. Түүнтэй ижил бусад өндөр чадвартай, хөнгөн хайбрид материлиалыг гарган авахын тулд хөгжүүлэлтийг маш ихээр эрчимжүүлж байна. BASF, Bekaert болон Voestalpine гэх мэтийн томоохон химийн компаниуд хамтран төмрийн орцоор бэхжүүлсэн хуванцарыг гарган авахаар ажиллаж байна. Түүнийг бампер, кузовын хэсэг, мөн салоны хэсэг, хүчитгэсэн пластик материал шаардлагатай гэх мэтийн хэсгүүдэд ашиглах бөгөөд уг материал нь маш сайн чанартай хэрнээ үйлдвэрийн өртөг бага байх давуу талтай ажээ. |
|
ХОЛ ЗАМ ТУУЛАХ Цахилгаан автомашин худалдан авагч хэрэглэгчдийн хувьд хэр хол зайг туулах вэ гэдэг нь санаа зовсон асуулт яах аргагүй мөн. Гэхдээ цахилгаан автомашины туулах чадварыг өсгөх боломжийг Ауди, БМВ, Лотас, Мазда болон Европийн инженерийн фирм болон AVL болон FEV нар ажиллаж байна. Тэд хөдөлгүүрт нэмэлт генератор суурилуулах бөгөөд уг генератороор устөрөгчийн түлшний элементийг боловсруулж, баттерэйн хамтаар бензин хөдөлгүүртэй автомашинтай өрсөлдөхүйц болох боломжтой болж байна. Гэхдээ энэ бол одоогоор зөвхөн нэг арга зам гэдгийг санах хэрэгтэй. Үүнийг одоогоор хөгжүүлээгүй байгаа юм. |
|
ДУГУЙН БАГТААМЖ Фердинанд Поршегийн санаа болох хайбрид автомашины цахилгаан моторыг дугуйнд хавсаргаж өгснөөр зорчигч болон баттерэйг илүү том зайд багтаах аргийг маш эрчимтэйгээр хөгжүүлж байна. Хамгийн гол сул тал нь пүршгүйгээр замтай харьцсанаар муу замд явах чадвар болон жолоодлого нь муудах юм. Гэхдээ энэ бүгдийг илүү боловсронгуй болгохын тулд Protean Electric компани Лотас Инженеринг компанитай гэрээ байгуулан хөгжүүлэлтийг хийж байгаа ажээ. Лотас компани энгийн седан дээр дээрх дугуйнд хамтатгасан моторыг суурилуулан туршилт хийж үзэхэд ихэнх жолооч нар сайн гэсэн үнэлгээг өгсөн байна. Тиймээс 2014 оноос Protean компани дугуйнд хамтатгасан цахилгаан моторыг үйлдвэрлэх гэж байна. |
|
ШИНЭ БАТТЕРЭЙ Томас Эдисон нь 1901 онд Никель-цайр баттерэйн зохиогчийн эрхийг өөрийн болгосон байдаг. Энгийн хар тугалганы хүчилтэй баттерэй нь хөдөлгүүрийг олон удаа асаах унтраах шатлалт ажиллах чадвараа алддаг сул талтай. Тэгвэл PowerGenix компани NiZn баттерэйг үйлдвэрлэж хэрэглэгчдэд уламжлалт баттерэйнээс 2 дахин илүү удаан ажиллах чадвар, 60% хөнгөн байх давуу талыг санал болгож байгаа ажээ. Мөн үүгээр ч дуусахгүй дахин боловсруулахад амархан байх ажээ. |
|
WIRELESS ХАМГААЛАЛТ Утасгүй сүлжээний туслалцаатай аюул ослыг урьдчилан сэргийлэх технологийг 2020 он гэхэд албан ёсоор бүх машинд хэрэглэхээр төлөвлөөд байна. ЖМ компани жолооч нарт явган зорчигчийг анхааруулахын тулд хийж буй шинэлэг технологи бөгөөд гол үндсэн суурь нь Wi-Fi холболт юм. Машинд байрлах ухаалаг утас нь явган зорчигчийн утаснаас гарч буй сүлжээг үүрэн холбооны станцын туслалцаатай илрүүлэн машинд тань анхааруулга өгөх ажээ. Ингэснээр та болзошгүй аюулаас сэргийлж чадах ажээ. |
|
ӨНДӨР НЯГТРАШИЛТАЙ ДЭЛГЭЦ Гэрийн зураг, албан тасалгааны дэлгэц гэх мэтчилэн бүхий л зүйлс өндөр нягтаршилтай гардаг болоод байгаа билээ. Тэгвэл үүнийг өнөө цагт автомашинд хэрэглэх цаг нь хэдийнээ болсон байна. Маш нимгэхэн транзисторын технологийг ашиглан Johnson Controls компани 3D хянах самбарыг бүтээсэн байна. Хянах самбарын гадуур талд ерөнхий мэдээлэл, дотор талд нарийн мэдээлэл гарах бөгөөд ирээдүйд улам сайжруулж навигэйшн дэлгэц болон эгнээ мэдрэгч зэргийг суурилуулах боломжтой ажээ. |
|
ҮНЭГҮЙ АМТТАН Best Buy, IKEA,Kohl’s, Macy’s мөн Walgreens гэх мэт томоохон худалдааны төвүүдийн зогсоол дээр үнэгүй цахилгаан автомашиныг цэнэглэх цэнэглэгчийг суурилуулж эхлээд байна. Walgreens одоогоор 385 цэнэглэгчтэй байгаа бөгөөд ойрын ирээдүйд энэ тоог 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Засгийн газраас өндөр өртөгтэй цэнэглэгчийг суурилуулах ажилд тусламж үзүүлж байгаа нь тэдний хувьд маш том давуу тал юм. Тесла компани ч энэ үйлсэд гар бие оролцож Калифорнд өөрийн нарны эрчим хүчээр ажилладаг 6 станцыг бий болгосон бөгөөд энэхүү цэнэглэгчээр Модел S загварыг ердөө 30 минутад цэнэглэх ажээ. 2015 он гэхэд тэд станцын тоог 100-д хүргэх юм байна |
|
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АВТОМАШИНД Томоохон компаниуд хайбрид чадварыг нэмэгдүүлэхийн тулд сэргээгдэх тормосын эрчим хүчийг ашиглаж байна. Түүнийг 2010 оноос БМВ компани 5 цувралын Gran Turismo хувилбарт санал болгосон бөгөөд энэ нь тормослох үеийн инергийг цахилгаан энерги болгон хуримтлуулдаг байна. Улмаар үүнийг Мазда компани шатахуунд хэмнэлттэй болгон i-Eloop нэртэйгээр зах зээлд гаргах бөгөөд конденсаторт цэнэгийг хуримтлуулах ажээ. 2013 оны Мазда 6 загварын агааржуулалт болон энтертэйнмэнт систем зэргийг дээрх конденсатороос тэжээж хөдөлгүүрийн ачааллыг бууруулах юм байна. |
|
|
ПЛАСТИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРГӨН ХЭРЭГЛЭЭ Formula 1 уралдааны технологи бага багаар энгийн хэрэглээнд шилжиж байна. Маш хөнгөн жинтэй карбон файберийг нийлмэл материалаар илүү хатжуулж хоолой, кузовын хэсэг, явах эд анги болон хөдөлгүүрийн эд ангид хэрэглэх гэж байна. ZF-ийн туршилтын урд болон хойд явах ангийн систем нь жин болоод сэлбэгийн тоог багасгах давуу талтай. Флоридад байрлах Composite Castings компани карбон файбер хүчитгэсэн давирхайгаар хэд хэдэн 4 цилиндртэй хөдөлгүүрийн блок хийсэн байна. Ингэснээр хайлшин блокоос 10 гаруй кг хөнгөн болсон байна. Мөн Австрали улсын Carbon Revolution фирм дан ширхэгтэй карбон файбер обудыг 12.5-20 инчийн хэмжээтэйгээр үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ нь хайлшин обудаас 40% хөнгөн жинтэй ажээ. |
URL: