Гишүүдийн асуулга өрийн сануулга боллоо
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Засгийн газарт хандаж Чингис бондын санхүүжилт юу болсон талаар асуулга тавилаа. Ийнхүү өрийн сануулга өгч байгаа нь ч учиртай юм. Тухайлбал, Оюутолгойд хөрөнгө оруулах олон улсын банк санхүүгийн 20 гаруй байгууллагад зээлийн баталгаа гаргаж өгөхийг манай Засгийн газраас шаардсан “Рио Тинто” компанийн шаардлага сулраагүй байна. Өнгөрсөн сарын сүүлчээр Дэлхийн банк, Европын сэргээн босголтын банк, Засгийн газрын зээлийн агентлаг, Олонулсын сан зэрэг банк, санхүүгийн таван байгууллагын зээлийн баталгаа авах хугацаа тасалбар болсон. Тэгвэл одоо арав гаруй арилжааны банк үлдээд байна. Тэдний зээлийн баталгаа авах хугацаа энэ сарын 31 -нд дуусах юм. Зээлийн гол агуулга Оюутолгойн далд уурхайг байгуулах хөрөнгө босгох, санхүүжилтийн тухай бөгөөд “Эрдэнэс Оюутолгой”-н удирдлагууд Лондонд намаржсаны учир тэр.
Зээлээр дулдуйдан Оюутолгойн гэрээг бүхэлд нь барьцаалах уу, ордыг нь барьцаалах уу, “Рио Тинто” компани зээл зуучилсны хөлс гэж асар их хэмжээний ам.доллар нэхэж байгааг өгөх үү гээд есөн эрүү мэт есөн шидийн асуулт Засгийн газрын хөлийг тушиж ирсэн. Тулгаад байгаа төслийнх нь зээлийн нөхцлийг ямар нэгэн тайлбар хэлж хойшлуулах уу, өөрчлөх санал оруулах уу гэсэн хүлээлт ч бас бий. Тэгвэл энэ сарын 31 хүртэл мөн л ийм тодорхойгүй байдал нүүрлээд байна. Гэхдээ Засгийн газар хөшигний ард шийдчих ч юм бил үү. Тэглээ гэхэд заавал олон нийтэд мэдэгдэх албагүй. Энд үзэмжийн асуудал байж бас болох, ер нь ийм л байгаа.
Эдийн засаг хүнд байгаа өнөө үед Засгийн газар магадгүй тэрхүү зээлийн баталгааг ухасхийгээд гаргаад өгчих юм шиг харагдаж байгаа ч ачир дээрээ өөр гэдгийг эх сурвалжууд мөн хэлдэг. Зээл бэлнээр бус тоног төхөөрөмж гэх мэт хэлбэрээр орж ирэх хувилбар л бий. Нөгөөтэйгүүр, Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал саяхан “Оюутолгойн далд уурхайн ажлыг яарахгүй байна” хэмээн мэдэгдсэн нь хэвлэлээр цацагдсан. Түүний мэдэгдлийг нэгдүгээрт, зэсийн үнэ буурч байгаа, нөгөөтэйгүүр Хятадын талаас тавьж буй бойкотооос үүдэж өнгөрсөн онд олборлосон баяжмалаа борлуулж чадаагүй гэсэн тайлбарууд дагалдаж буй юм.
Манай Засгийн газар анх Оюутолгойн гэрээ байгуулах эрх авахдаа төсөл хэрэгжих хугацаанд Монгол Улс төслийн өгөөжийн 53 хувийг буюу нэрлэсэн үнээр 30 тэрбум гаруй, хөрөнгө оруулагч тал 47 буюу буюу 25 тэрбум гаруй ам.доллар авна гэж тохиролцсон. Үүнтэй УИХ танилцаад 57 дугаар тогтоолоор зөвшөөрөл олгосон байдаг. Харин сүүлд “Рио Тинто”-гийн санал болгосон зээлийн нөхцлийг хэрэв зөвшөөрвөл төслийн өгөөжөөс талуудын хүртэх хувь хэмжээний харьцаа өөрчлөгдөөд зогсохгүй манай улс хохирох эдийн засгийн хар зураг гарч байгаа нь өнгөрсөн намраас асуудал болж, дунд нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Ц.Сэдванчиг жийрэг болж, эцэст нь манай улс юу юугүй хохирлын ёроол руу шидэгдчихэлгүй дэнжигнэж үлдсэн.
Өөрөөр хэлбэл Оюутолгойн дарамт ийнхүү холуур өнгөрсөн. Харин одоо энэ сарын 31-ний дотор Засгийн газрыг чиглэсэн ямар алхмууд хийгдэх бол гэсэн хүлээлт үүслээ. “Банк, санхүүгийн томоохон байгууллагууд нь хөдлөөгүй цагт, арилжааны жижиг банкуудяавлгэж хэмээх нэгэнбайхад далдгэрээ, хэлэлцээр явагдсан ч юм бил үү хэмээн хаширлах нэгэн ч байна. Тиймээс эцсийн шийдвэрийг харах л үлдэж байна.
Ч.Зотол
URL: