Сонгуулийн дараа төрийн албаны бүтцийг өөрчлөхгүй байхыг хүслээ

хэлэлцээрЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр МҮЭ-ийн ерөнхийлөгч М.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэ нарыг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгчийн улс орон даяар хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг МҮЭ дэмжиж буйг тус холбооны ерөнхийлөгч М.Амгаланбаатар илэрхийлэв. Монгол төрийн зохион байгуулалтыг оновчтой болгох, улс төрийн сонгуулийн дараа төрийн албаны бүтцийг өөрчилж, төрийн албан хаагчдыг халж сольдог байдлыг цэгцлэх, эдийн засгийн өсөлтийг ард түмний аж амьдралд шингээх, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхдээ зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхээс гадна ажиллагчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, Хөдөлмөрийн хууль болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг боловсронгуй болгох зэрэг саналыг МҮЭ-ээс гаргасныг Төрийн тэргүүнд уламжиллаа.

Уулзалтын үеэр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Монголын хамгийн олон гишүүнтэй, хамгийн ажил хэрэгч байгууллага “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллах санал дэвшүүлсэнд талархаж байна. Одоо төрийн байгууллагууд тархай ажиллах биш, мөнгө санхүү, хүний нөөц, хүчин чадлаа нэгтгэе. Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эхэлж ухаалаг төрийн зарчимд шилжье гэсэн гол ажил руу орж байгаа. Эхлээд ажлынхаа дарааллыг тогтоё. Технологио сайн ойлгохгүй бол зүгээр яриа болж хувирна. Ингэх ёсгүй гэв.

 

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих