Твитер, фейсбүүкийн нэрийг дурсаж болохгүй

Францын радио, телевизийн хөтлөгчид эфирийн үеэр Твиттер болон фейсбүүк сүлжээний нэрийг хэлж болохгүй гэсэн шийдвэрийг Францын мэдээлэл харилцааны дээд зөвлөл гаргажээ. Хөтлөгчид сүлжээний талаар мэдээлэл цацаж байгаа бол нэрийг нь л хэлж болох аж. Ийнхүү шийдвэр гаргах болсон нь радио болон телевизийн хөтлөгчид фейсбүүк болон твиттер дээр “найзууд” гэсэн хэсэгт өөрсдийг нь нэмэхийг байнга уриалдагтай холбоотой гэнэ.

Хэдийгээр эдгээр олон нийтийн сүлжээний нэрийг нэвтрүүлгийн үеэр хэлж болохгүй ч “биднийг олон нийтийн сүлжээнээс хайн олж болно” гэж хэлэхийг хориглоогүй байна.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих