Энэтхэгийн заанууд хатаж үхэх аюулд оржээ

07c268bdb4dbfb2coriginalЭнэтхэгийн Жайпур хотод айлчлан ирсэн гадаадын жуулчид заан унаж зугаалахыг эрхэмлэдэг. Тус хотод жил болгон 4 сая жуулчин ирдэг учраас аагим халуун наранд ийм олон хүмүүсийг зугаацуулах нь аялалын компаниудын заануудын хувьд ч гэсэн хүнд ажил болон хувирдаг байна.

Энэ хавар маш аагим халуун болж байгаа учраас энэ нутгийн бүх булаг шанд, нуур цөөрөм дэс дараалан хатаж эхэлжээ. Харин одоо энд үдийн алдад агаарын температур Цельсийн нэмэх 47 градус хүрч байгаа юм. Хөөрхий заануудад усанд сэрүүцэх газар байтугай амны цангаагаа тайлах завшаан ч ховор олдох болсон байна.

Насанд хүрсэн нэг заан өдөрт 200-300 литр ус уудаг. Заан сургагчид өөрсдийн хайртай амьтдын ажлын чадварыг хадгалахын тулд тэднийг ямар нэгэн устай цөөрөмд аваачиж, сэрүүцүүлэх болжээ. Гэвч хотын ойролцоох бүхий л цөөрөм ээлж дараалан хатаж, хүмүүст хүртэл ус хүрэлцэхгүй болж байгаа болохоор зааныг услах ажил улам л хэцүү болсоор байгаа гэнэ. Зааныг усанд тогтмол оруулахгүй бол арьсан дээр нь зузаан давхарга, хатуу сайр тогтдог юм байна.

Б.Нандиа


URL:

Сэтгэгдэл бичих