“Чалко”-д төлөх өрийг зургадугаар сард барагдуулна
Нүүрсний экспорт хүндхэн байгаа энэ үед “Чалко”-гийн өрийг төлж дуусгах хэрэгтэй байгааг албаныхан хэлж байсан. Салбарын сайд ирэх сарын 1 гэхэд 1.5 сая тонн нүүрсээр 90 сая ам.долларын өрийг төлнө хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл “Чалко”-д төлөх 148 сая ам.долларын өрийг ирэх зургадугаар сар гэхэд барагдуулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, “Эрдэнэс таван толгой” компани энэ оны эхний улирлын байдлаар Цанхийн баруун, зүүн уурхайгаас нийт 600 гаруй мянган тонн нүүрс экспортолсны 200 орчим мянган тонн нь “Чалько” компанийн өрөнд шилжсэн байна. Дашрамд дурдахад “Эрдэнэс-Тавантолгой” компани өнгөрсөн онд 5.3 сая тонн нүүрс олборлосон бол энэ жил 11 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж буй юм.
Б.Заяа
URL: