Та амьдралд хэрхэн ханддаг вэ?

familyЗарим хүмүүс амьдралаас 100% таашаал авч, амьдралын агшин бүрт хайртай байдаг. Харин зарим нь мөч бүрт ямар нэг юмнаас болгоомжилж байдаг. Бидний хийх хамгийн ухаалаг алхам бол амьдралыг харж байгаагаа дахин нэг тунгааж үзэх, амьдралыг бид сэтгэл хангалуун байна уу, эсвэл амьдрал үнэхээр залхмаар байна уу гэдгийг харах юм.

Доорх сонжоо таны амьдралд хэр хайртайн талаар цухас өгүүлэх болно.
Доорх асуултуудад ҮГҮЙ эсвэл ТИЙМ гэсэн байдлаар хариулаарай.

1. Заавал дуртай, дургүй хоол гэлтгүй, миний хувьд “эрүүл мэндэд тустай” гэж бодсон хоолоо иддэг.
2. 24 цагийн 10-ыг нь унтаж өнгөрөөх нь миний хувьд маш чухал.
3. Аливаа өвчин, эмгэгийн талаарх мэдээлэл унших дуртай.

4. Өдрийн ихэнх цагийг ямар нэг байдлаар түгшиж өнгөрөөдөг.
5. Өөрт эвтэйхэн чөлөөт хувцас гэхээсээ илүү, мода дагах дуртай.
6. Гэр бүлийнхээ аз жаргалд, хувийн амжилтаасаа илүү санаа тавьдаг.

7. Өөрийгөө үлгэлж азтайд тооцдог.
8. Өглөөд гимнастикийн нэвтрүүлэг үзэх дургүй ч гэсэн өдөрт биеийн тамирын дасгал хийдэг.
9. “Хайрлаад дараа нь түүнийгээ алдах нь огт хайрлаагүй байснаас дээр” гэсэн үгтэй санал нийлж байна.

10. Ямар нэг шинэ зүйл сурахаас таашаал авдаг.
11. Ихэнхдээ ямар нэг юмны зөв сайхныг нь биш, алдаа дутагдлыг нь олж хардаг.

Оноо:
1. Тийм – 0
2. Тийм – 0
3. Тийм – 0
4. Тийм – 0
5. Тийм – 0
6. Тийм – 10
7. Тийм – 10
8. Тийм – 0
9. Тийм – 10
10. Тийм – 10
11. Тийм – 0

1. Үгүй -10
2. Үгүй-10
3. Үгүй-10
4. Үгүй -10
5. Үгүй-10
6. Үгүй – 0
7. Үгүй – 0
8. Үгүй -10
9. Үгүй – 0
10. Үгүй – 0
11. Үгүй – 10

Дүгнэлт:
85-110 оноо: Ийм оноо авч чадсан хүмүүс үргэлж баяр баясгалантай байдаг. Тэднийг ямар нэг ажилд уриалахын тулд нэг их цаг зарцуулахын хэрэггүй. Ямар ч ажил байсан хамаагүй ийм хүмүүс эрч хүчтэйгээр ажлаа хийдэг. Та амьдралд үнэхээр хайртай.

50-80 оноо: Өдөр бүр та шинийг санаачилж, үр бүтээлтэй ажил хийж таашаал авна гэсэн байдлаар биш, төлөвлөж тогтсон ажлаа гүйцэтгэх өдөр гэж ойлгох хандлагатай. Өөртөө болон хамгийн ойр дотныхоо хүмүүст эхэлж санаа тавьдаг. Амьдралаа цэгнэж, хайрлах цаг иржээ.

0-45 оноо: Энэ бол маш доогуур оноо. Энэ оноог ихэнхдээ амьдралд хайргүй, гутранги хүмүүс авдаг. Тэгэхээр өөртөө дүгнэлтийг хийж өөдрөгөөр урагш тэмүүлэхийг зөвлөе. Таныг сайхан ирээдүй угтаж амьдрал таныг хайрлах болно.


URL:

Сэтгэгдэл бичих