Хэрэв та, дотно найздаа дурласан бол, хэзээ, хаана, ямар үед сэтгэлээ илчлэх вэ?
Нэгэнт л дотно найздаа дурласан бол үнэнээ хэлэхээс өөр арга зам байхгүй. Хэдий болтол дурлалдаа шатаж, сэтгэл зүрхээ барьж тогтоож суух билээ. Хүн л болсон хойно хэн нэгэнд татагдаж, хэн нэгнийг сэтгэл дотроо тээж явах нь жам ёсны асуудал шүү дээ. Мэдээж хэрэг хэлэхэд амархан мэт боловч хэрэгжүүлэхэд бас хэцүү байдаг тал бий.
Ингээд танд туслахыг хичээе.
- Хэрэв танд хэлэх зүрх хүрэхгүй байгаа бол хамтдаа оройн хоол идэж жаахан дарс шимж суух үедээ хэлэхэд буруудах зүйлгүй болов уу.
- Кино үзсэнийхээ дараа гэр уруугаа харьж явах замдаа хэлж болох юм.
- Гэхдээ үзэх үзвэрээ маш сайтар бодож, сонгох хэрэгтэй. Учир нь хүний сэтгэл хөдөлгөсөн, хайр дурлалын сэдэвтэй зөв өрнөл төгсгөлтэй кино үзсэний дараа ямар ч хүний этгэл санаа гэгэлздэг.
- Ийм үед нь эгзгийг нь тааруулж байгаад эвтэйхэн хэлж чадвал нааштай хариу сонсох магадлалтай юм.
- Хамт аялалаар явах талаар санал тавь. Аялах газраа байгалийн үзэсгэлэнтэй, хөдөө хээр, хоёулхнаа байхад ямар ч саад болохооргүй газрыг сонгох хэрэгтэй.
- Одод түгсэн шөнө, түүдэг галын дэргэд байгалийн сайхныг харж суухдаа хүн их уярамтгай байдаг Ийм үед сэтгэлээ илчлэхэд нааштай хариу сонсох магадлалтай.
- Эсвэл түүний болон өөрийнхөө хамгийн дотны сайн найзаасаа тусламж хүсч болох юм. Гэхдээ зүгээр ч нэг тусламж хүсч болохгүй. Ямар нэг тэмдэглэлт өдөр тааруулах хэрэгтэй.
- Ер нь бол төрсөн өдөр байвал сайн. Учир нь түүний хувьд гэнэтийн бэлэг байгаад зогсохгүй гуйлтыг тань хэрэгжүүлэх хүн чинь таны хүсэлтийг хүлээж авч чадахгүй байх үндэслэл гарч ирэхгүй болов уу.
URL: