Малайзын БХЯ: Боинг Монголд байдаг нууц нисэх онгоцны буудалд буусан байх магадлалтай

15b103bb730268aeoriginalМалайзын иргэний агаарын тээврийн Боинг 777 ЕR 200 онгоц сураггүй болоод 10 хонож байна. Эрлийн ажиллагаа эхлээд онгоцыг хамгийн сүүлд холбоо барьсан Өмнөд Хятадын тэнгист үргэлжилж байсан ч сүүл нэмэгдсэн баримтуудаас үндэслэн эрлийн ажиллагааг зогсоосон.

Шинэ баримтуудад үндэслэн эрлийн ажиллагааг Малаккийн буланд үргэлжлүүлж байгаа билээ. Эрлийн ажиллагаанд 10 гаруй улс оролцож байсан ч аажмаар цөөрч байгаа. Учир нь хамгийн сүүлд гарсан мэдээллээр онгоц Тайландаас Казахстан, Индонезиэс Энэтхэгийн далай хүртэлх өргөн уудам нутгийн хаана нь ч байж болох нь тодорхой болсон юм.

Ингэснээр эрлийн ажиллагааг 25 улсын нутаг дэвсгэрээс гадна Энэтхэгийн далайн асар уудам орон зайд явуулах шаардлагатай болоод байна. Онгоц буусан байх боломжтой бүс нутагт Монгол Улс ч багтаж байгаа.

Тэгвэл энэхүү боломжийг баталсан мэдээллийг Малайзын албаны эх сурвалж өгчээ. Тэрбээр “Онгоц чанх баруун тийшээ Сомали, эсвэл хойшоо эргээд Монголын өмнөд хэсэг хүртэл нисэх боломжтой. Тэнд буусан байж магадгүй” гэсэн мэдээллийг өгсөн байна.

Сомалид буусан гэх үндэслэлээ тэрбээр “Олон жилийн турш иргэний дайнд нэрвэгдсэн учир төр засгийн хяналт муу” хэмээн тайлбарласан бол Монголд буух боломжийн талаар “Монголд хориотой наймаа хийгчдийн ашигладаг нууц нисэх буудлууд хэд, хэд байдаг” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих