Нэг сая тонн шатахуун ОХУ-аас импортлоно

оху наашаа харавМанай улсын шатахууны гол импортлогч болох “Роснефть” компанийн Ерөнхийлөгч Игорь Сечин Монгол Улсад хурэлцэн ирж,

төрийн өндөрлөгүүдтэй уулзаж шатахууны импортыг нэмэгдүүлэх, үнэ хямдруулах зэрэг асуудлаар ярилцжээ. Тус компани энэ оны эхний хоёр сарын байдлаар манай улсад 1300 орчим тонн шатахуун нийлүүлж, тонн тутмыг нь 1000 гаруй ам.доллараар үнэлсэн байна.

Өнгөрсөн онд манай улс 1.28 сая тонн шатахуун импортолсноос 700 гаруй мянган тонныг нь “Роснефть” компаниас нийлүүлжээ. Энэ онд ОХУ-аас нэг сая орчим тонн шатахуун импортлох төлөвлөгөөтэй байгааг албаныхан мэдэгддээ.

 
Т.ДУЛАМЖАВ


URL:

Сэтгэгдэл бичих