Оросд байрны мөнгөө төлөхгүй бол хүүхдээ “хураалгадаг” болжээ
Хойд хөршийн Ярославль хотод гурван хүүхэдтэй ядуу гэр бүл байрны мөнгөө төлөөгүй тул хүүхдээ хураалгажээ. Нийтийн байранд хоёр өрөөний байр гэрлийн 100 мянган рублийг орлого багатай гэр бүл удтал төлөөгүй тул эзэд нь орон нутгийн удирдлагад хандан цагдаагийн хүчээр хүүхдүүдийг нь хурааж авчээ. Эцэг эх нь байрны мөнгөө төлөх хүртэл хүүхдүүд нь асрамжын газар байх гэнэ. Орос Монгол хоёр улсын нэг адил тал нь шүүх цагдаа нь ямагт мөнгөтэй хүний талд үйлчилдэг юм.
URL: