Гурван тэрбум төгрөг хог дээр хаяхын учир юу вэ?

батүүл“Азийн цагаан дагина” хэмээх суржин нэртэй ногоон уут айлуудын хаалгыг тогшин урилгагуй зочлох болоод удаж байна. Улаанбаатар хотыг хогноос нь салгах зорилготой  энэ уут нэрнээс цаашгүй байгааг шүүмжлэх хүн олон: Хуурай хогноос өөрийг даахгуй, нимгэн, чанарын шаардлага хангахгуй гээд уутны талаар захын айл муулна. Мөн байгаль орчин хамгаалах талаасаа ч гялгар уутыг хэдэн мянган ширхэгээр нь үйлдвэрлэн тараах нь зүйд үл нийцнэ.

Байдал ийм байхад “Хогоо энэ уутанд хийгээд хая” гэсэн хатуу шаардлагыг та бүхэн гаргаад байна. Бүр хог ачдаг машин ногоон ууттайг нь аваад өөр ууттайг нь хаяад явж байна гэнэ.   Энэ нь амьдралд нийцэхгүй байна. Энэ төсөлд Улсын төсвөөс гурван тэрбумыг зарлагадаж байгаа. Амьдралд нийцэхгуй байгаа учраас энэ мөнгийг зүгээр хог дээр хаясантай адил үр дүн харагдаж байна. Ингэхээр “Хоггүй Улаанбаатар, Азийн цагаан дагина” болох зорилготойгоор 3.2 тэрбум төгрөг зарлагадан хийж буй. “Алдарт” ногоон уут хэсэг нөхдийн ашиг олох арга, харин иргэдийн аргаа барсан үйлдэл юм биш үү. Хотын дарга аа?

 

Т.ДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих