Крым дахь санал хураалтын урьдчилсан дүн гарчээ

крымХар далайн тэнгис дахь Крымын хойгт бүх ниитийн санал асуулга болж өнгөрлөө. Санал асуулгад оролцсон иргэдийн 95,5 хувь нь Крымын  автономит бүс нутгийг Оросын бүрэлдэхүүнд оруулахыг дэмжиж саналаа өглөө хэмээн “Интерфакс” агентлаг уламжлав.

Санал асуулгад Крымын сонгуулийн насанд хүрсэн иргэдийн 82.71 хувь нь оролцлоо хэмээн Бүх нийтийн санал асуулгыг зохион байгуулах комиссын тэргүүн Михаил Малышев мэдэгдэв. 3.5 хувь нь Крымыг Украинд үлдээхийн төлөө саналаа өгчээ. Нийт саналын нэг хувь нь хүчингүйд тооцогдсон аж. Украины эрх баригчид болон гадаадын олон улс орон, Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага энэ санал асуулгыг Үндсэн хуулийн бус хэмээн мэдэгдэж байгаа. Харин ОХУ үүнийг хууль ёсны хэмээн үзэж байгаа билээ.

 

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих