Дотоодын чихрийн жилийн хэрэглээ 10 мянган тонн
Өнгөрсөн онд манай улс нийт 10.3 сая ам.долларын үнэ бүхий 4454 тонн чихэр импортолсон бол энэ оны эхний хоёр сард 1.7 сая ам.долларын үнэ бүхий 687.5 тонн чихэр гаднаас оруулж ирсэн хэмээн Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.
Дотоодын чихрийн жилийн хэрэглээ 10 000 орчим тонн байдаг тухай албаныхан онцолж байна. Манай чихрийн үйлдвэр гарын арван хуруунд багтахуйц бөгөөд ууган үйлдвэр болох “Талх чихэр” жилдээ 5000 орчим тонн чихэр үйлдвэрлэдэг аж. Өмнө нь “Талх чихэр” компани өдөрт 31 мянган тонн “Сарлаг”, “Наадам”, “Унага”, “Аргал” зэрэг чихрийг үйлдвэрлэж байсан бол одоо“Баярын мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Түүнчлэн “Атар Өргөө” компани “Нахиа”, “Мишээл” зэрэг гурван төрлийн чихэр, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол “Дөрөөгийн булаг”, “Даша” зэрэг компани цэлцэгнүүр, үрлэн чихэр зах зээлд нийлүүлж буй аж.
Б.Заяа
URL: