Ч.Амарболдыг суллаж магадгүй

амарболдЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдыг хугацаанаас нь өмнө суллах боломжтой гэсэн саналтай хэргийн материал Нийслэлийн прокурорын газраас Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шилжүүлээд буй.
Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад Ч.Амарболдод холбогдох хэргийн материалтай танилцаж байна гэлээ. Шүүх түүнийг магадлангаар суллагдах боломжтой гэж үзвэл түүнээс хойш нэг сарын дараа эрх чөлөөтэй болох юм. Ч.Амарболд 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд буруутгагдан 6.6 жилийн ял сонссон юм.

 

 

Б.ЭНХ


URL:

Сэтгэгдэл бичих