Хөрөнгийн биржийн захиралд 10 хүн нэрээ дэвшүүлжээ
Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захиралд нэр дэвшигчдийн материалыг Төрийн өмчийн хороо энэ сарын 10 хүртэл авч дуусчээ. Тус биржийг хэн удирдахыг шийдэх сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа аж. Сонгон шалгаруулалтад 10 хүн материалаа хүргүүлсэн байна. “МIСС” хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Б.Батбаяр, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн тэнхмийн зөвлөх Ж.Дэлгэрсайхан, ТӨХ-ны мэргэжилтэн О.Сайнбаяр зэрэг нэр дэвшигчдийн мэдээлэлтэй сонгон шалгаруулалтын ажлын хэсэг танилцаж байгаа.
Хөрөнгийн биржийн захирлын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй явуулж байгаа тул нэр дэвшигчдийн нэрс, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгийг Хөрөнгийн биржээс мэдээллээ.
Э.ӨНӨР
URL: