Л.Гүндалай цэвэр ч үү, сэжигч үү

Л.Гүндалай гишүүн саяхан болж өнгөрсөн эх үрсийн баяраар эхнэр хүүхдүүдээ дагуулан Сүх жанжны талбайд зочилжээ. Түүнтэй гар барих гэсэн хүмүүс хэсэгтээ л гишүүнийг тойрч бүчин бөөн  юм болсон юм байх. Эмч мэргэжилтэй болоод ч тэр үү эрүүл ахуйг сайтар сахидаг эрхэм гишүүн  гар барьсаны дараа халааснаасаа нойтон сальфетка гарган гарын ариун цэврийг хичээнгүйлэн сахиад дөрвөн охиноо дагуулан тоглолт үзэж, баяраа тэмдэглэхээр цааш явжээ. Эхнэрээ амаржихад гадаадад төрүүлэн монгол эмчийн чадвар, эмнэлгийн  ариун цэвэрт эргэлздэг эрүүл мэндийн сайд асан ингэж аашлах нь аргагүй биз ээ.

М.Ганцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих