Хилээр шашны түүхэн эд зүйлсийг гаргахаар завджээ

sudar-3Сүүлийн жилүүдэд түүхийн үнэт зүйлсийг гадагш нь гаргах гэсэн оролдлого нилээдгүй гарах болсон. Энэ нь манай болоод гадны улсуудын иргэдийн шунахай үйлдлүүдийн ул мөр бөгөөд манай хил гаалийн байдлыг ашиглан нууцаар авч гарах гэсэн хүсэл эрмэлзэл ихээхэн байгаад байна.

Мөн түүнчлэн энэ оны 3-р сарын 11-ны өдөр ОМ-223 нислэгээр зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээшнээс түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, үйсэн дээрх бичээс, судар зэрэг нийт 81 ш эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг Гаалийн улсын байцаагч нар  илрүүлж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоосон байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллагаболон Соёлын өвийн төвд шалгуулахаар шилжүүлээд байна.

Ер нь мэдэгдэлгүй гарсан хичнээн зүйл байгаа бол харин баригдсан нь хэд бол гэж бодоход эх орны минь түүхийн үнэт зүйлс гадагшаа урсссаар л байгаа юм биш биз гэсэн битүүхэн хардлага төрөх л юм.

sudar 2 sudar 3 sudar

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих