Цайруулах тос хэрэглэсэн хар арьст бүсгүй “цагаан” болжээ
Хүн бүр л арьсаа цайруулахыг хүсэх болсон өнөө үед Нигер, Камеруны поп од Денсиягийн огцом өөрчлөлт урлаг сонирхогчдыг гайхшруулж байна. Өнгөт арьсаа цагаан болгон хувиргасан бүсгүйн нууц нь гоо сайхны хагалгаа биш “Whitenicious” хэмээх цайруулах тус гэнэ.
Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хар толбо нь арилж долоо хоногийн дотор арьс нь гэрэлтэж эхэлсэн байна. “Whitenicious” тос нь Баруун Африкийн бүсгүйчүүдийн дунд ихээхэн алдаршиж байгаа бөгөөд өөрийгөө өөрчлөхийг хүссэн хүмүүсийн сонирхлыг татах болжээ. Цайруулах тосны гол нууц нь арьсны өнгийг хувиргах нөсөөт бодис юм байна. Уг бүтээгдэхүүний жижиг савлагаатай нь 60 доллар, том нь 160 долларын үнэтэй ажээ. Гэхдээ Денсияг арьсныхаа өнгийг өөрчилсөнд Африкчууд дургүйцэж байна. Харин Денсия өөртөө сэтгэл хангалуун байгаа юм.
URL: