О.Магнай: Д.Дагвадорж мөнгө, бяраар намайг айлгахгүй
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн олны дунд дуулиан шуугиан дэгдээгээд байгаа циркийн асуудлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Тэрбээр циркийн хувьчлал хуудуутай болсон гэдгийг батлах хэд хэдэн баримтыг сэтгүүлчдэд дэлгэсэн юм. Түүнчлэн тэрбээр хэлэхдээ “Д.Дагвадорж аварга мөнгөтэй баян, бяр чадалтай байж болно. Гэхдээ мөнгө, бяраар намайг айлгахгүй” хэмээн мэдэгдлээ.
Олны дунд О.Магнай 2016 оны сонгуульд оролцохын тулд Пи Ар хийгээд эхэллээ гэсэн хардлага байгааг тодруулсан сэтгүүлчийн асуултад “УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох эсэх талаар өнөөдөр ямар нэгэн мэдээлэл хийхгүй” хэмээн хариулжээ.
URL: