С.Зориг агсны аллагын хэргийг сэргээжээ
УИХ-ын гишүүн асан С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг түдгэлзүүлсэн байсныг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын тушаалаар өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдрөөс сэргээн шалгаж эхэлжээ. Уг хэрэгт холбогдуулан УМБГ-аас Ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинжээс мэдүүлэг авчээ. Эл хэргийн талаар холбогдох албаныхнаас тодруулж дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Н.Түвшин
URL: