Аавынхаа шийрийг хатаах дөхсөн Х.Энхжинд хоёр жилийн тэнэсэн ял оноолоо

“Эра” төвийн багш гэх Д.Солонгыг зодож, биед нь хүндээр гэмтэл учруулсан Х.Энхжинд холбогдох хэргийг шүүжээ.

Х.Энхжинг Дамбын гэж алдаршсан Хишгээгийн хүү гэдгээр нь хүмүүс мэддэг бөгөөд Д.Солонго ч аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй гэж хэлснийхээ төлөө түүнд зодуулсан хэмээн мэдүүлэг өгч байсан билээ.

Багагүй удаан хугацаанд мөрдөн байцаалтад байсан түүний хэргийн шүүх хурал болж түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1, 181.2.4-т зааснаар гурван жил, найман сарын хорих ялыг оногдуулж. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61.1, 61.4-т зааснаар хоёр жилийн хугацаагаар тэнсэлсэн байна.

Х.Энхжингийн ялыг хөнгөдсөн ял гэж үзэж байгаа бөгөөд тэрбээр гадагшаа явахгүй, хуулийнхны хараанд байхаар бусдаар бол эрх чөлөөтэй байгаа юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Тогтох

URL:

Нэр: web browsing robot Огноо: 24 July 2018

Si ton ami est borgne, regarde le de profil

Сэтгэгдэл бичих