Улсын хэмжээнд 5200 өрх толгойлсон аав байна
Монгол цэргийн баяр болох гэж байгаатай холбогдуулан сонирхолтой тоон баримтуудыг энэ удаа хүргэж байна.
Өдгөө Монгол Улсад 1,4 орчим сая эр хүн байдаг ажээ. Үүнээс 5200 өрх толгойлсон аав байдаг гэсэн харамсалтай судалгааг гаргасан байна.
Мөн эрчүүдийн 12 хувь нь цэргийн алба хаасан бол 89,1 хувь нь бие бялдарын хөгжил муутай гэж дүгнэгджээ. Гадаадад хөдөлмөр эрхчлэгчдийн 90-92 хувийг эрчүүд эзэлж, Монгол Улсын харьяаллаас гарсан иргэдийн 20 хувь нь эрчүүд байдаг гэнэ.
Монгол Улсад ДОХ-ын халдвар авсан иргэдийн 80% нь эрэгтэй, ний эрчүүдийн 0,9% нь биеэ үнэлэгч гэсэн хачирхалтай баримт ч байгаа аж.
Монгол хүний дундаж наслалт 64 хувьтай байгаа бол эрчүүдийнх 60,4 буюу эмэгтэйчүүдээс 6,5 хувиар бага байдаг байна.
Цаг бусаар нас барагсадын 80 хувь, мэргэжлээс шалтгаалах өвчний 90 хувь, эмнэлэгт хэвтэгсэдийн 40 хувь, амиа хорлогчдын 60 хувь, нийт нас барагсдын 62,6 хувийг эрчүүд эзэлдэг байна.
Эрэгтэйчүүдийн дунд тохиолдож буй нийт хавдрын 13 хувийг уушги, 40,2 хувийг элэг, 19,2 хувийг ходоод эзэлдэг бөгөөд эрчүүдээс хамааралтайгаар өвчлөгчдийн 40 хувь нь үргүйдэлд өртсөн аж. Харин гэмт хэрэгт холбогдогсдын 90 хувийг эрчүүд эзэлж байна.
Тамхи татагсдын 65 хувийг эрчүүд эзэлж, Монгол эрчүүдийн 14 хувь нь архинд догтогч болсон төдийгүй үүнээс 39,7 хувь нь сархадыг хэтрүүлэн зооглодог гэсэн тоон баримтуудыг бэлтгэлээ.
Эх сурвалж:Mongolcomments.mn
URL: