АН-аас Д.Одхүү, МАН-аас Д.Дамба-Очир нар Эрдэнэтэд “синдромтож” явна
Хаврын синдром хаа сайгүй эхэлж, ховор сонин үзэгдэл, хачиртай мэдээллүүд цацагдаж эхэлжээ. Хаа байсан 2016 оны сонгууль хүртэл эхэлчихсэн байна гэнэ шүү, цаана чинь. Тухайлбал, Орхон аймаг буюу Эрдэнэт хотын баруун, зүүний магнайд УИХ-ын гишүүн асангууд дэвж эхэлсэн сурагтай.
АН-аас Д.Одхүү, МАН-аас Д.Дамба-Очир нар Эрдэнэтэд үзэгдэх нь олширч, иргэдтэй найрсагаар мэндчилж, амьдрал ахуйг нь асуусан шигээ алхах болжээ. Орон нутгийн телевизийн сувгаар ярилцлага өгч, эрдэнэтчүүдэд итгэл, сэтгэл өндөр байгаагаа ч дуулгаад амжиж. Ийнхүү Орхон аймгийнхан 2016 оны сонгуулиар амьсгалж, энэ синдромын гол дүр нь нэр бүхий горилогчид байх нь тодорхой болжээ.
URL: