Чингис хааны дээд язгуурын тайлга тахих ёслол болно
Чингис хааны дээд язгуурын тайлга тахих ёслол удахгүй болох гэж байна. Энэ үйлийг Дэлхийн Чингис хааны академийн тэргүүн Ерөнхийлөгч, хунтайж П.Давааням 2005 оноос өнөөдрийг хүртэл зохион байгуулж ирсэн билээ. Өдгөө ес дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү Чингис хааны дээд язгуурын тайлга тахих ёслолд оролцож заншсан хүмүүс чухам ямар үйл явдал болдог, үйл явдалд оролцсоноор тухайн хүнд ямар үр дүн өгдөг эсэхийг маш сайн мэддэг төдийгүй тайлга тахих ёслол болох өдрийг андан хүлээдэг байна.
Энгийн үгээр тайлбарлавал Чингис хааны дээд язгуурын тайлга тахих ёслолд оролцсоноор хүн өөрийнхөө амьдралыг өөрөө тэнгэрийн ёсоор засдаг юм байна. Энэ нь ямар ч шашны заслаас илүүтэй тухайн хүнд үйлчилдэг хамгийн том засал төдийгүй жилдээ ганц удаа л ийм үйл явдалд оролцвол бүтэн жилдээ элдэв хийд, сүмээр явах шаардлагагүй болдог ажээ.
Гэхдээ энэхүү ёслолд хэн дуртай нь гүйгээд оччихож болдоггүй байна. Эхлээд эхний засал болох Тэнгэрийн дуудлагад сууж байж дараагийн Их тахилгадаа оролцдог ёстой гэнэ.
Сүүлийн үед орон нутгийн удирдлагуудаас Чингис хааны дээд язгуурын тайлга тахих ёслолыг нутагтаа хийх саналыг ихээхэн тавих болжээ. Учир нь энэхүү тахилгыг тухайн орон нутагт хийснээр муу муухай бүхэн арилж, өөдлөн дэвждэг ид шидтэй юм байна. Ийм ч болохоор иргэд, орон нутгийнхны хүсэлт, ИТХ-ын тогтоол шийдвэрээр Чингис хааны дээд язгуурын тайлга тахих ёслолыг үйлддэг аж.
Түүнээс гадна Их тахилга хаана, хэзээ болохыг зүгээр л зарлачихвал хэн дуртай нь очиж, архи, тамхи гэх мэт ёслолд оролцох дүрэм, дэгийг мэдэхгүйгээс болж орчиныг бохирдуулах сөрөг нөлөө үзүүлдэг болохоор заавал эхний засалдаа орж байж Их тахилгад явах эрх авдаг юм байна шүү.
Энэ биенийхээ заслыг өөрөө хийж сурч, тэнгэртэй холбогдох эхний заслыг лекцийг өдөр 18 цагаас Энхтайван найрамдлын ордонд зохион байгуулж байгаа ажээ.
URL: