Эгчмэдхэн хайраасаа байр, машин хүртсэн нийтийн дуучин хэн бэ?

“Хайрласанд минь учлаарай” хэмээн уучлал гуйсаар боловсон ч гэх юм уу хүлцэнгүй ч гэх юм уу нэгэн залуу Монголын нийтийн дууны ертөнцөд хөл тавьсан нь залуу дуучин Э.Энх-Эрдэнэ байлаа. Тэрээр яагаад ийнхүү дуулах болсон тухайгаа тайлбарлахдаа “ Би арван жилд байхдаа яг ийм бүтэлгүй хайртай учирч байсан” тэгээд л гээд урт урт санаа алдан телевизээр гарахыг хүмүүс харсан байх. Гэвч хэрэг дээрээ тийм биш бололтой. Түүний сэтгэлийн жолоогоо алдчихаад, уучлал эрээд байгаа бүсгүй нь хөгжмийн зохиолч, яруу найрагч Д.Батцэцэг хэмээх өөрөөс нь үе мултарсан эмэгтэй байдаг гэнэ. Өнөөх “Хайрласанд минь уучлаарай” дуу нь энэ хоёр хосын дундын хайраас бүтсэн түүхтэй аж. Хөгжмийн зохиолч, яруу найрагч бүсгүйн хувьд өөрсдийнх нь амьдралаас сэдэвлэсэн дуу нь хит болсонд учиргүй их баярлаж, нялх амрагтаа бэлэг барихаа ч мартаагүй гэнэ. Ингээд Энх-Эрдэнэ хоёр өрөө байр, 50 мянган ам.долларын машин бэлгэнд аваад эрхэлж яваа сурагтай. Өмнө нь дуучдын уран бүтээлийг дэмждэг том компанийн нууц ноёд  дуучин Ануд мөнгөлөг саарал өнгийн “Range Rover”,  дуучин Сокод хар өнгийн “Nissan Patrol” машин бэлэглэж байсан гэх ч энэ удаа эр хүний буюу Энх-Эрдэнийн хишиг өдөр таарч л дээ. Т.Алтаа


URL:

Сэтгэгдэл бичих