Их долоогийн уулзалт Лондонд болно

их наймИх найм буюу G8-ын уулзалт ОХУ-ын Сочид болохоор товлогдоод байсан билээ.

Гэвч Украины хэрэг явдлаас улбаалан ОХУ-ыг G8-аас “хасаад” байгаа төдийгүй G7-гийн уулзалтыг өөр газар, тухайлбал, Лондон хотноо хийхээр төлөвлөж байна гэсэн мэдээллийг Германы Засгийн газрын эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Энэхүү саналыг “Их 7″-гийн орнууд ч талархалтай хүлээн авч байгаа гэсэн мэдээлэл байна.

Германы Засгийн газар “Их 8″-ын уулзалтын бэлтгэл ажлыг түр зогсоогоод байгаа бөгөөд хэрэв ОХУ Крымийн хэрэг явдалд иймэрхүү янзаар хандсан хэвээр байх аваас Берлин цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Юуны өмнө ирэх дөрөвдүгээр сард Германд болох улс хоорондын зөвлөлдөх уулзалтаас ч татгалзаж магадгүй бололтой.

 

 

П.БУЛГАН


URL:

Tags: , ,

Сэтгэгдэл бичих