Хойд Солонгос пуужин туршжээ
Хойд Солонгос дахин богино зайн 10 пуужин туршсан талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны зүгээс мэдээлсэн байна. Пуужингуудыг бүгдийг Солонгосын хойгийн зүүн эргээс Япон тэнгисийг чиглүүлэн хөөргөсөн бөгөөд пуужингууд ойролцоогоор 70 км зайд тусч байжээ.
Пхеньяны энэхүү үйлдлийг Өмнөд Солонгос болон барууны орнуудын зүгээс буруутган шүүмжилсэн байна. АНУ-ын Төрийн департаментын зүгээс Хойд Солонгосын пуужин хөөргөж буй талаар мэдээллийг байнга авч, нөхцөл байдлыг ойроос хянаж байгаа гээд, “Хойд Солонгосыг өдөөн хатгасан, түрэмгийлсэн үйлдэл хийхгүй байхыг дахин анхааруулж байна” гэжээ.
Харин Пхеньяны зүгээс газар нутаг, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг батлан хамгаалахад бэлэн эсэхээ нягталж сургуулилт хийж байна хэмээн үйлдлээ хамгаалсан байна.
Э.Наранбат
URL: