Зургаан төрлийн жиргээчид байдаг гэнэ

img.phpАмерикын судлаачид твиттэрчдыг зургаа ангилжээ:

-Улстөрийнхөн : Тодорхой нэгэн улстөрийн үйл явц, нам болон улстөрчдийг тойруулан жиргэдэг. Улстөрийнх нь үзэл бодлыг эсэргүүцдийг “будаа болгохдоо” гаргууд.

-Сонирхолын бүлэг : Улстөрчдийн эсрэг бүлэглэл гэхэд болно. Тэднийг ямар нэгэн сонирхол, нийтлэг зүйл нь нэгтгэдэг. Дуртай хоод нохой гээд юу ч байж болдог. Энэ талаараа нэгдэн бие биенээ идэвхитэй дэмждэг.

-Брендынхэн : Нэрд гарсан бараа бүтээгдэхүүнийг тойрон жиргэнэ. Одод ч бас ордог.

-Шуугиан хөөгчид : Голдуу ямар нэгэн шуугиан сенсааци хөөдөг. Хэлэлцүүлэг өрнүүлэх өдөөн хатгахдаа мэргэжлийн байдаг.

-Мэдээчид : Улстөр, нийгэм, урлаг спортын талаар хамгийн сүүлийн мэдээг дагнан жиргэдэг.

-Дэмжигчид : Бизнесийн зорилготой байдаг. Тодорхой нэгэн компаний өмнөөс хэрэглэгч харилцагч нартай нь асуулт хариулт, мэдээлэл солилцох маягаар сурталчилгаа хийх замаар жиргэж сурталчилгаа хийдэг.


URL:

Сэтгэгдэл бичих