Шүлхий “унтарч” эхэллээ
Малын гоц халдварт шүлхий өвчин зүүн аймгуудад дэгдсэнээс хойш нэг сар, 20 хоног өнгөрч байна.
Орон нутгаас ирсэн сүүлийн мэдээгээр хоёр аймагт шүлхийн гаралт тэглэсэн тухай дуулгалаа. Сүхбаатар аймагт анх өнгөрсөн нэгдүгээр сарын 27- нд өвчний халдварыг бүртгэснээс хойш зургаан суманд тархаад байсан юм. Тус аймагт тархалт намжаад 10 гаруй хоножээ.
Хэнтийн хувьд 54 өрхийн 403 үхэр, хоёр хонь, Сүхбаатар аймагт 2291 үхэр, Дорноговьт 662 үхрийг шүлхийн улмаас устгажээ.
Түүнчлэн Хэнтий аймагт энэ сарын 4-нөөс хойш мал нэмж өвчилсөн мэдээ ирээгүй байна.
Хэнтийн хувьд 54 өрхийн 403 үхэр, хоёр хонь, Сүхбаатар аймагт 2291 үхэр, Дорноговьт 662 үхрийг шүлхийн улмаас устгажээ.
Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зааврын дагуу өвчлөл зогссоноос хойш 21 хоногийн дараа өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг бууруулж, хөл хориог цуцалдаг байна.
Б.Заяа
/Зууны мэдээ/
URL: