Дур хүслийг өдөөгч ундааг хэрэглээд үзээрэй
Эртний ромчууд, “Сайн дарс, сайхан зуушгүйгээр ямар дурлал байх вэ” гэдэг байжээ. Ялангуяа цаг хугацааны явцад, сексийн гал цог унтарсан үед хэрэгтэй зөвлөгөө юм. Хэрэв та бал сарын гайхамшигт мөчөө эргүүлж дурсахыг хүсвэл танд “дур хүслийг өдөөгч” коктейлийг санал болгоё!
“Анхны шөнө” коктейл. Хийхэд маш хялбар. Бэлтгэх арга 0.5 литр ус халаагаад үүндээ 100 грамм зөгийн бал уусгаж, зөрөг цэцгийн боргоцой, бага зэрэг шанц нэмээд гурваас таван минут буцалга. Ингээд цаг хиртэй байлгасны дараа хөрсөн үед нь уух бөгөөд градус нэмж чангаруулах үүднээс коньяк эсвэл брэнди дуслыг хийгээрэй.
Пиво. Энэ ундаа нь дангаараа бол сексийн сэрэлд нөлөөлөхгүй. 200 мл ус халаагаад, ширхэг лиш цэцэг, бага зэрэг цагаан гаа хийж буцалга. 10 минут байлгана. Дараа нь шүүж аваад 200 мл бүлээн пиво хийнэ. Сексийн мэдрэмжийг түргэн төрүүлэх гайхамшигт ундаа.
Амтлагчтай дарс. Дарс, вино нь дээр үеэс л хүслийг бадраах шидтэй ундаанд тооцогдсоор иржээ. Тааламжтай амт, тайвшруулах үйлчилгээ нь биеэ барьсан, өөртөө итгэлгүй байдлыг арилгахад нэн тустай. 50 гарсан хосуудад энэхүү “зүрхний ундааг” хийх аргыг толилуулъя. Паалантай саванд 0.5 литр хуурай цагаан дарс болон нохойн хошууны ханд хийгээд гурван хоолны халбага алимны уксус, бага зэрэг ваниль нэмж хийгээд зөөлөн гал дээр 7 минут чанаад хөргөж ууна.
Дашрамд хэлэхэд, сексийн сэрлийг сэргээхэд цагаан архи тийм ч тустай биш. Романтик бус энэ ундаа нь зүрхэнд гэхээсээ илүү тархи толгойнд үйлчилдгээрээ ялгаатай. Хэтрүүлсхийн уувал сексийг өдөөх бус бүр унтраах увидастай энэ ундаанаас татгалзаарай.
URL: