Нөхрийнхөө цээжин тус газар хутгалж амь насыг нь хөнөөжээ

хутгаМанай улсад сүүлийн жилүүдэд ахуйн хүрээнд үйлдэгдэх гэмт хэргүүд ихээхэн гарах болсон. Учир нь гэр орондоо архидан согтуурах улмаар маргалдаж муудах, гэр бүлийн хүчирхийлэл гээд л гэмт хэргүүд ихээхэн газар авсан.

Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутагт 40 настай, эмэгтэй иргэн Т нь гэр бүлийн маргааны улмаас нөхөр болох 43 настай, эрэгтэй Х-ийн цээжин тус газар нь хүйтэн мэсээр гэмтээж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих