Сургуулийн автобусны маршрут нэмэгдэнэ

-10022014-1392001722-1122842065-suragchdiin_avtobusУлаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний дагуу сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлээс сургуулийн орчин дахь зам тээврийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхааран ажиллаж байгаа ажээ.

Одоогийн байдлаар долоон дүүргийн 45 сургуулийн 4880 суралцагчийг 122 автобусаар тээвэрлэж байгаа аж.

Энэ хүрээнд сурагчдын цүнхийг гэрэлтүүлэгчтэй болгосон төдийгүй сургуулийн автобусны үйлчилгээг эхлүүлж, одоогийн байдлаар долоон дүүргийн 45 сургуулийн 4880 суралцагчийг 122 автобусаар тээвэрлэж байгаа аж.

Сурагчдыг нэгдсэн зохион байгуулалтаар тээвэрлэхдээ “Хүүхдийн автобус” -ны үйлчилгээ болон нийтийн тээврийн “Сурагчдын автобус”-ны үйлчилгээ гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд нийтийн тээврийн их багтаамжийн автобусаар Сонгинохайрхан дүүргийн таван чиглэлд, Хан-Уул дүүргийн нэг чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явж байгаа юм байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Зүүнсалаа-36, Нарангийн гол-62, Орбит-36, Их наран -36, Баянхошуу- 36 сургууль, Хан-Уул дүүргийн Нисэх-120 мянгат чиглэлд 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусууд үйлчилгээнд явж байгаа гэнэ.

Цаашид Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт сургуулийн автобусны маршрут шинээр гаргаж үйлчилгээнд явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Боловсролын газраас хамтран маршрут зохиож байгаа ажээ.

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих