Алслагдсан хороодыг сэргээгдэх эрчим хүчээр хангана

Алслагдсан хороодыг сэргээгдэх эрчим хүчээр ханганаАгаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бусчлэлд байрлаж байгаа төвийн дулаан нэгдсэн шугам сүлжээнээс алслагдмал хорооны цогцолбор барилгыг сэргээгдэх эрчим хүчээр хангахад зориулж нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөгийн хөрөнгө төсөвлөжээ. Нийт 11 хорооны цогцолбор барилга дээр хэрэгжих уг хөрөнгө оруулалтын ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулж байгаа бөгөөд тендерийг энэ сарын 10-ны өдөр зарласан байна.

Нарны эрчим хүч, нарны вакум коллекторын эх үүсвэртэйгээр хороодын цогцолбор барилгыг эрчим хүчээр хангах шаардлага тавьж байгаа бөгөөд дулаан хангамж болон хэрэглээний халуун усыг сэргээгдэх эрчим хүч ашиглан шийдэх нь агаарын бохирдлыг бууруулах давхар ач холбогдолтой ажил болох юм.

 

 

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих