Эхнэр нь нөхрийнхөө амь насанд халджээ
Гэр бүлийн маргааны улмаас нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны иргэн 40 настай эмэгтэй Т нь маргааны улмаас нөхөр 43 настай Х-ийг хүйтэн мэсээр гэмтээж амь насыг нь хохироосон байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Н.Батаа
Эх сурвалж: new.mn
URL: