“Мон Уран” компани таныг үл тоогоод байна уу?

11(7)(1)Чингисийн өргөн чөлөөнд тулгуурт сурталчилгааны самбар байрлуулахыг хориглох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан. Гэсэн ч нэг самбар торойн үлдсэн нь “Мон Уран” компанийнх. Захирагчийн ажлын алба, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас буулгах албан шаардлага хүргүүлсэн ч самбар байрандаа байсаар. Буулгахыг шаардсан бүхэнд “Бид өөрсдөө мэдэж байна”  гэсэн хариу өгсөөр удлаа.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хуулийн дагуу албадан буулгахаар очиход хамгаалалтын алба нь эзэмшилдээ нэвтрүүлэхгүй гээд эсэргүүцэл хүртэл үзүүлж амжив.
Тэд хотын өнгө үзэмжид сөргөрр нөлөөлж, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж буйгаа ухамсарлахгүй байгаа бололтой. Мөн эрх ашгаа нийслэлийн иргэдийнхээс дээгүүрт тавьж байна. Тиймээс шийдвэрийг тань нь үл тоож байгаа “Мон Уран” компанийг яах гэж байна, хотын дарга аа!

 

Т.ДАЛАЙ


URL:

Сэтгэгдэл бичих