Реппер А.Дөлгөөн үнэрхэв
Саяхнаас олонд танигдсан залуу уран бүтээлийн нэг бол А.Дөлгөөн. “20 нас”, “Шинэ жил” зэрэг дуу нь залуусын сонорт хүрээд байгаа. Реппер гэхээр эрчүүдийг л төсөөлдөг хэвшсэн сэтгэлгээнд шинэ салхи оруулсан хэмээн зарим хүн түүнийг магтдаг юм билээ.
Тэгвэл саяхан нэгэн фитнесс клубт сурвалжлага хийж явсан сэтгүүлчид түүнтэй таарчээ. Өөрсдийнхөө нийтлэлд зургаа авахуулахыг дуучинд санал болгоход “Одоогоор боломжгүй, хүсвэл 3-4 хоногийн дараа цаг тохирч ирээрэй” гэсэн хариу сонссон гэнэ Олны танил хүмүүс, тэр битгий хэл гавьяат, ардын жүжигчин гээд том цол гуншинтай уран бүтээлчид хэвлэлд зургаа авахуулахад энэ мэт байхтай ховор таарсан өнөөх сэтгүүлчид дөнгөж олонд танигдаж эхэлж буй түүний энэ үйлдэлд гайхаад хоцорчээ.
А.ЖАВХЛАН
URL: