Агаарын бохирдлоос болж цалинг нь нэмжээ

73547536_474805443Японы электроникийн томоохон пүүс Panasonic Хятадад ажиллаж байгаа ажилчиддаа тус улсын агаарын бохирдол ажилчдын эрүүл мэндэд нөлөөлж байгаа учир нэмэгдэл цалин олгох ёстой гэж үзжээ. Хятадад үйл ажиллагаа явуулдаг, үйлдвэрлэлтэй компаниуд гадаадаас ирсэн ажилчиддаа цалингийн нэмэгдэл олгодог жишиг байдаг ч Panasonic-ийн хувьд агаарын бохирдлоос үүдсэн нэмэгдэл олгож байгаа анхны пүүс компани болж байна.

Panasonic энэ асуудлыг үйлдвэрчний эвлэлтэй хийх цалингийн талаар хэлэлцээний нэг хэсэг болгон оруулсан байна. Тус компани урьдчилсан байдлаар бүх ажилчдынхаа цалинг 2000 иеэн буюу 19.5 ам.доллараар нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Хятадын хотуудад агаарын бохирдол тулгамдсан асуудал болсон бөгөөд БНХАУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ли Кикүиан “Агаарын бохирдолтой үе шаттайгаар тэмцэнэ” гэж Бүх ард түмний их хурал дээр хэлж байлаа.

Б.Нандиа


URL:

Сэтгэгдэл бичих