ҮНЭН ГЭЖ ЕР НЬ БАЙНА УУ?
Ер нь өөртөө ч итгэх аргагүй тийм цаг иржээ гэж хэн нэгэн хэлэх нь туйлын ортой үг байх шүү. Ингэж л бодогдох. Сүүлийн үед үнэн, худал хоёрын алинд нь ч ойрхон биш үг яриа дэндүү их гарах боллоо. Урьд нь ч байсан явдал. Энэ тэр гээд байвал олон жишээ хэлж болно. Яг өнөөдер шуугиан болоод байгааг нь хэлье л дээ.
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатар хэвлэлийн хурлаар мэдээлэхдээ монгол орны хөрсөнд ургасан хүнсний ногооны 40 хувьд пестицид гэдэг хорт бодис илэрсэн. Энэ бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулдаг бараг таван цул эрхтэнд маш муу нөлөөтэй. Манайх эрдэмтдийн туслалцаатайгаар 275 дээж авч шинжлүүлэхэд 20 орчим хувьд нь мөн бодис илэрсэн гээл л авч өгдөг юм. Үүнийг сонссон, уг мэдээллийг уншсан хүн аягатай хоолоо цааш нь түлхэхээс аргагүйд хүрсэн. Зах, дэлгүүрүүдэд хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалт муудсан гэх.
Хот, хөдөөгийн олон компани байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнесийн нэр төрд халдлаа гэж шуугисан. Өмнөговийн агрономич бүсгүй:
- Манай Булган сум бараг алгын чинээ газарт ногоо тарьдаг. Ямар ч илүүдэл бодис хэрэтлэдэггүй гээд л уйлан дуулах шахам ярьж байсан. Мэргэжлийн хяналтынхан ч түргэн авсан байх. Энэхүү өндөр авсан хэл яриа Засгийн газарт хүрсэн байгаа юм. Тэгээд л нөгөө мэдээллийг ор үндэсгүй, монгол жимс, ногоонд ямар ч хор байхгүй гэж МХЕГ-ын байцаагчдаар хэлүүлнэ билээ. Ямар ч гэсэн тэгж хэлэх үүрэгтэй байх. Гэхдээ хэрэглэгчдийн хувьд эрдэмтдэд итгэх үү, улсын байцаагч нарт итгэх үү гэсэн ацан шалаанд орчихсон.
Бас шүлхийн вакцинтай холбоотой зарим мэдээлэл толгой эргүүлсээр байна. Шүлхий хүчтэй дэгдсэнээс болж хойд, урьд хөршөөс вакцин оруулж ирсэн нь л үнэн. Гэтэл хөлдөөсөн үү, үгүй юу гэдэг нь маргаантай. Хоёр янзын мэдээлэл байгаа. Уг вакцинд СВС гэдэг компани оруулж ирсэн гэдэг. Тэр нь үнэн бололтой. Харин тэгтэл Арбитрийн шүүх гэдэг газрынхан тийм компани байхгүй шүү гэлээ гэсэн үг тарав. Тэгсэн чинь одоо манайх СВС гэдэг компани байхгүй гэж мэдээлээгүй гээд байх. Үнэн худлын дунд ийм гурвалжин үүсчихэв. Хуулийн байгууллагынхан худал хэлээгүй дээ. Тэр вакциныг эзэн биегүй чөтгөр оруулж ирсэн байж таарах нь гэсэн чинь,
-Би СВС компаниий захирал байна. Манайх вакцин авчирсан. Жаахан өр ширтэй болохоос манайх “сэрүүн” байна шүү гээд нэг нөхөр зурагтаар яриад эхлэв. Үнэн хаана байна гэмээр ийм мэдээлэл зөндөө л дөө. Нийгэмд хортой, амьдралд халтай тийм оньсого”-нууд яагаад тараад байна вэ гэвэл монголын төр өөрөө иймэрхүү үл итгэхээр болсонд л байх шиг. УИХ-ынхан гэхэд алив асуудлыг хэлэлцэх үедээ талцаж байгаад нэг нь үнэн гэхэд нөгөө тал нь худал гэнэ. Тэр нь олон нийтэд бас л “оньсого” болж очно. Нэг тод жишээ гэхэд Увсын хоёр гишүүн сонгуулийн үеэр мөнгө тараасан гэдэг. Тарааж байгаа нь ч зурагтаар харагдсан. Гэтэл өөрсдөө үгүй ээ бид хоёр мөнгө тараагаагүй гэдэг. Энэ үнэн, худлын заагт тэдэнд туслаж байсан хэдэн залуу шүүхийн хаалга татсан.
Гайхмаар юм бас сонсогдох юм. Улсын циркийн үйл ажлын талаар яриа өрнөж л байна. Үүнд хариу болгож АСА циркийн эзэн, сумогийн их аварга Д.Дагвадорж мэдээлэл хийхдээ,
-Би циркийг зүгээр аваагүй гэлээ. Тэр үнэн байх. Харин цирк хэвийн ажиллаж байгаа гэв. Энэ үг чихний хажуугаар сүнгэнэж өнгөрөв. Яагаад гэхээр Монголын циркийг хэн урьдынх шигээ байгаа гэх юм бэ. Бүр монголчуудыг цирк үзэхээ байсан гэж хэлээдхэв баатар маань. Огт худал. Хааяа нэг газаадын циркийнхэн тоглохоос өөр хэзээ тоглолт хийгээд үзэгчгүй болчихов. Ингэж олон түмнээрээ тохуу хийж болно гэж үү. Ард түмэн бол цагаан цаас гэж нэгэн өөрийгөө томд тооцсон нэгэн хэлсэн тухай яриа байдаг. Бүр эрт үед тийм байсан байж болно. Өнөөгийн олон түмэн чинь үнэн, мөнийг ялгахтайгаа болсон шүү дээ. Үнэн нь үүдэнд, худал нь хойморт болсон цаг юмсан уу.
Д.БИЧЭЭЧХҮҮ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Нэг ч Монгол сэтгэгдэл алга байх шив
I delight in the details on your site. Thanks!
Thanks very helpful. Will share website with my friends.
Love the website– very individual friendly and whole lots to see!
Superb web page you have there.
Superb webpage you possess here.
Extremely user pleasant site. Immense info readily available on few gos to.
say thanks to a lot for your website it assists a lot.
Many thanks very valuable. Will share website with my buddies.
The stuff is very helpful.
I enjoy this site – its so usefull and helpfull.
You’ve remarkable information right.
I value the data on your websites. Thnx!
say thanks to a lot for your site it assists a whole lot.
Thanks! It a wonderful website!
thank so a lot for your site it assists a lot.
Passion the website– extremely individual friendly and whole lots to see!
Thanks regarding giving these types of awesome write-up.