ОБЕГ Монгол улсын нэрийг түлжээ
Дорнод аймагт газрын том олборлодог “Петро чайна Тамсаг” компани зүүн хязгаарт тусгаар тогтносон гэдгээ баталлаа. “Батламжийг” нь ОБЕГ гаргаж өгчээ. Тэнд ноцтой гал түймрийн хэрэг гарсан даруйд аймгийн ОБГ-аас яаралтай гал сөнөөх баг явуулсан ч хятадууд “өөрсдөө унтраана” гээд оруулаагүй хэмээн дэд дарга Дарь.Сүхбаатар мэдэгдсэн.
Гэсэн ч үнэн хэрэгтээ баг биш ердөө ганц ажилтан л явуулсан гэнэ. Ядаж байхад албаны унаагүй тул замын тэргэнд дайгдан байж очсонд хятадууд хараад шоолж инээсэн гэнэ. Ийм “багийг” хэн ч оруулахгүй биз. Ийнхүү онцгойнхон улсынхаа нэрийг их зант өмнөд хөршийн өмнө зад түлжээ. Т.Дуламдорж, Дарь Сүхбаатар нар ирсэнээр ОБЕГ шуурхай хэрэг гарахад бэлэн явуулчих ганц машингүй болтлоо доошоо унасан бололтой.
NUUTS.MN
URL: