Интернэт хэрэглээ, сэтгэл гутрал нэлээд холбоотой

2bf2efad24d0fae48e371b7f8af0b245_LЛОНДОН. /ВВС/.  Интернэт их хэрэглэх болон сэтгэл гутрал хоорондоо нэлээд хамааралтай гэж Британийн сэтгэл судлаачид үзэж байна.

“Psychopathology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 1,2 хувь нь “интернэтэд донтсон” байсан бөгөөд тэдний олонх нь сэтгэл гутралд орсон байжээ.
Тэд бусдаас шалтгаалсан зүйлээ хэлж чаддаггүй гэж Лидсийн их сургуулийн багийнхан онцлон тэмдэглэсэн юм. Гэхдээ интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь сэтгэцийн эрүүл мэндийн доголдолгүй байсан байна.
1319 хүнийг хамруулсан онлайн санал асуулгадаа тулгуурлан судлаачид дүгнэлтээ гаргажээ. Тэд хүмүүсээс интернэтийг хэр удаан, ямар зорилгоор ашигладгийг нь асуусан гэнэ.
Мөн сэтгэл гутралд орсон эсэхийг нь тогтоохын тулд хэд хэдэн асуулт асуужээ.
Санал асуулгад оролцогчид нь 16-51 насныхан бөгөөд дунджаар 21 настай байсан аж.
Интернэт хэрэглэгчдийн цөөнх нь бодит амьдралын нийгмийн харилцаагаа онлайн чаат болон нийгмийн сүлжээний бусад хэлбэрээр сольсон зэрэг өөрийн мэдэлгүй зуршилтай болсон байв.
Санал асуулгад оролцогч 18 хүнийг буюу нийт хүний 1,2 хувийг “интернэтэд донтсон” гэсэн ангилалд судлаачид оруулсан байна.
Энэ бүлгийнхэн секс, мөрийтэй тоглоом болон олон нийтийн цахим хуудаст харьцангуй их цаг зарцуулдаг гэнэ.

Г.Доржханд

 


URL:

Сэтгэгдэл бичих