“Миний дэлгүүр” арай ч дээ
“Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүр хэрэглэгчээ дорд үзэж хөгзөрсөн бүтээгдэхүүн заржээ. Тодруулбал Нарны зам дагуу 13-р хорооллын Зиг заг төвийн хажууд байрлах “Миний дэлгүүр”-ээс нэгэн үйлчлүүлэгч талх болон бусад хүнсний зүйл авахад талх нь ийнхүү хөгзөрсөн байсан нь энэ юм.
Энэ талаар хэрэглэгч : “Өчигдөр орой дэлгүүрээс хүнсээ авсан юм. Өглөө талхаа идэх гэсэн чинь ийм байсан. Хохироод сүйд болсон зүйлгүй болохоор Миний дэлгүүрийнхэнтэй уулзаагүй.” Гэв.
Монголын томоохон сүлжээ “Миний дэлгүүр”-ийн гаргасан энэ мэт алдаа удаа дараа давтагдаж байгаа бөгөөд холбогдох газраас хяналт хийж хэрэглэгчээ дээдэлдэг болгоход хэвшүүлмээр юмсан.
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: