DDishTV доромжлол №-1: “Та ШАР, ЦЭНХЭР, НОГООН, УЛААН товчлуураа дарна уу”
Хүрлээ, Цогоо гуайн сурталчилгаагаар хөлөө олоод авсан DDishTV-ийн саяхан техникийн шинэчлэл хийж хэрэглэгчдийн бухимдалд булуулаад авсан. Урьдчилж мэдэгдэлггүй гэнэтхэн л шинэлэл гэж юм хийж хуучин DVB-S стандартаа сайжруулан хиймэл дагуулын S2 стандарт руу шилжүүлсэн юм байх. Үүнээс үүдсэн хэрэглэгчдийн гомдол DDishTV-ийн фэйсбүүк хуудас, байгууллагын лавлах утаснаас тасраагүй бөгөөд одоо ч тохиргоогоо хийж чадахгүй манарч суугаа хот, хөдөөгийн иргэд цөөнгүй.
“Хөдөө орон нутгийн хөгшин настай улсууд бол учрыг ч олохгүй юм байна гэх” гэсэн нэгэнд нь “Та ШАР, ЦЭНХЭР, НОГООН, УЛААН товчлуураа дарна уу” гэсэн тайлбар маягийн юм гаргасан байх жишээтэй. Анх бичгээр гаргасан тайлбар маягийн зүйлийг нь хэн ч ойлгохгүй болохоор арга буюу видео тайлбар телевиз, интернэтээр явуулсан болсон. Гэсэн ч одоог хэрнэ ШАР, ЦЭНХЭР, НОГООН, УЛААН товчлуурын учрыг олоогүй суугаа орон нутгийн хэрэглэгчид нь “Халтар царайт”-ын үе шиг л хажуу айлаа бараадаж суугаа гэсэн.
Азтай
fact.mn
URL: